Бодлын тэмдэглэл

2:24 AM

2015.06.19-нд Өдрийн тэмдэглэл
Халуунаар ээх нарлаг зуны улиралын нэгэн баасан гараг. Ойрд уран зураг хараагүй болоод тэр үү сэтгэл оюунаа баясгахаар , үдээс хойш зав гарган нэгэн үзэсгэлэн үзэхээр явлаа.
Далимаар нь найзтайгаа уулзахаар ч болов. Тэр уран бүтээлч. Цоо ширтэх харцтай. Хэрэв түүнлүү харвал миний дотоод эгэл биш мэдрэмж бүхнийг минь мэдчихгээд байдаг нэг тийм хүмүүсийн нэг ... Тийм учраас би нүд рүү нь харж зүрхэлдэггүй.
Би үзэсгэлэнгийн хаалгаар орох доо л анзаарчихсан. Түүнийг ч бас ...
Үзэсгэлэнгийн сэлүүхэн танхимууд яг л төөрдөг байшин шиг...
Бас яг мөхөөлдөсний хөлдөөгч шиг сэрүүхэн байгаа нь уран зургуудтай хослохоороо үнэхээр таатай уур амьсгал  бүрэлдэнэ.
Тэндээс давтагдашгүй шинэ мэдрэмжүүдийг нэг ТЭВРЭЛТ.
Бие минь хүйтнийг мэдрэх хирнээ зүрх болоод сэтгэл минь хав халуунаар төөнөх юм. Би хүн болгонтой тэврэлдээд байдаггүй болохоор , надад тэгэж хүчтэй сэтгэгдэл төрсөн юм болов уу?
Бид хамт ярилцсан.
Тэр хэзээ бүтэхгүй зүйл рүү тэмүүлж байгаа нь миний санааг зовоогоод байх юм.
Яг яах ёстой вэ?

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images