Автобусанд догдолсон минь
8:46 PM
2015.05.11-нд Даваа гараг
Эмилигийн өдрийн тэмдэглэл
Би автобусанд суух дуртай.
Хамгийн хойно ч юм уу хамгийн урд суугаад , үүргэвчээ тэврэнгээ эргэн тойрноо цонхоор харуулдах сайхан шүү.
Заримдаа чихэвчээ зүүгээд намуухан ая сонсох ч таатай.
Байгалийн үзэгдэл юмс аялгуут эгшигт найган бүжих шиг санагддаг.
Өнөөдөр би хамгийн арын суудлуудын голд суусан юм.
Тэгтэл миний хажууд нэг охин суулаа.
Тэр хүмүүсийн хэлж ярьдаг шиг 'хөөрхөн':охидын нэг биш л дээ.
Гэхдээ л түүнд миний анхаарлыг татаж чадах нэг тийм 'сэтгэл татам' байдал нуугдах шиг.
Тэр цүнхэндээ гараа шургуулан талх хуваан амандаа хийнэ.
Талхины сайхан үнэр одоо хүртэл үнэртэх шиг ...
Төд удалгүй зүйрмэглэхэн сууна.
Би түүнийг сэм сэмхэн хажуулдан хараад л , хараад л ...
Юу ч бодож санасан зүйлгүй амаа ангайн зүйрмэглэх тэр өөрийгөө хичнээн сэтгэл булаам харагдаж буйгаа мэдээгүй биз.
Төсөөлөлдөө гар минь түүний уруул , гаранд нь аль хэдийн хүрээд амжсан байлаа.
Зүгээр л хүрсэн өөр юу ч төсөөлөөгүй гэдгээ амлъя.
Охин зүйрмэглэсэн хэвээр хажуу тийш хазайхад харааны шил нь миний цамцанд шүргэх төдий зүрхний минь цохилт улам түргэсч байлаа.
Эргэн тойронд хоосон олон сандал байсан ч холдох гэж би яарсангүй.
Учир нь миний мөрийг дэрлээсэй гэж хүссэн.
Хүссэнээр ч болсон.
Яг тэр мөчид би автобус удаан яваасай эсвэл яг ийм байдлаар цаг хугацааг түр зогсоохыг хүсэж байсан.
Яагаад гэвэл миний буух буудал тун дөхөж байсан юм.
Би дотроо яах учраа олохгүй хөдөлгөөнгүй сууна.
Түүнийг сэрээхгүй яаж босох вэ? эсвэл буудлаа өнгөрөөгөөд сэртэл нь хажууд нь суусаар байх уу? гэж шийдэж ядаг байтал автобус хүчтэй донслон зогсоход охин сэрэв.
Үүнийг далимдуулан голын хаалгаар буух гэж яаран боссон юм даа.
Хэдий богино агшин ч хүчтэй догдлол , сэтгэл булаам дүр зураг ...

0 comments