Би үүнээс таашаал авдаг

11:08 AM

2015.05.01 Шөнийн тэмдэглэл /Баасан гараг/

Хүмүүс юунаас хамгийн их таашаал авдаг бол?
Ихэнх нь 'секс' гэж хэлнэ гэдэгт мөрийцсөн ч болох байх.
Харин би өөр зүйлсээс үүнийг мэдрэх юм.
Дуртай таалагдсан номоо уншихад , зураг зурах гэж оролдоход , өдрийн тэмдэглэл бичин суухад ямар их сэрэл мэдрэмж хөдөлдөг гээч ...
Чиний бодож байгаагаас хэд дахин илүү таатай таашаал шүү.
Хэн нэгэнтэй бус хэн нэгний уран бүтээлтэй , өөрийнхөө хийж буй зүйлтэйгээ хий хоосон орон зайд хурцал үйлдэж байна гээд төсөөл дөө.
Солиотой гаж санагдаж байна уу?
Тэр миний биеийн бүхий л хэсэг , бүр эд эс бүхэнд минь хачин жигтэй хүрэхийг би мэдэрдэг болсон.
Энэ бүгдийг би удтал мэдэрч байна.  (харахад , сонсоход , зүгээр шүргэх төдий л...)
Бараг галзуурмаар ...
Заримдаа энэ их төсөөлөл намайг бодит ертөнцөөс их холдуулж байгааг би сүүлийн үед анзаарах болсон. (Нэг хүн анзаарах боломж олгов)
Төсөөлөл дөө авах энэ их хүсэл таашаал дэндүү хүчтэй.
Бодит амьдрал хичнээн баялаг ч төсөөлөлийг эс гүйцэх шиг...
Тийм учраас би
БИЧИХГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
УНШИХГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
ЗУРАХГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
Энэ хүчтэй сэрэл мэдрэмжийг бодит амьдралаас авч чадах болов уу?
Насан туршдаа төсөөлөлдөө нуугдан амьдрах уу?
Эмили гэх зохиомол нэр өөрөө өөртөө өгчихөөд жинхэнэ өөрийгөө нуусаар байх уу?
Өөрийн бүтээлээрээ дамжуулан энэ их хүсэл сонирхолыг бусдад түгээн мэдрүүлэх хэрэгтэй юу?
Эсвэл хэн нэгнийг бусдаас онцгойлон хайрлах ёстой юу?
Түүнийгээ өөр шигээ галзууруулах гэж үү?
Үүнийг миний хонгор уншихад ямар сэтгэгдэл төрөх бол?
Хэдэн цаг , хоног , сараар ч хамаагүй чимээгүйхэн болох хонгор Эмилигийнхээ энэ байдлыг чи минь хүлээн зөвшөөрөх болов уу?
Хэний ч төлөө биш
Зөвхөн өөрийнхөө өнөө мэдрэмжүүдээ авах гэж нуугдах танхил гэргий чинь ...

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images