Хүлээлт ...

10:48 AM


2015.04.09-ний Шөнийн Тэмдэглэл...

Хүлээлт...

Би хэн нэгнийг үргэлж хүлээсээр ирсэн.
Хэн гэдгийг нь мэдэхгүй хирнээ хүлээдэг.

ЯГ ЖИНХЭНЭ ЧИ ИРЭХЭД ЭНЭХҮҮ ХҮЛЭЭСНЭЭС БИ МУЛТРАХ МЭТ ...

Зөн совин , мэдрэмж , хүсэл минь ганцхан чам руу л тэмүүлээд , хүлээгээд байдгийг чи мэдэх үү?
Чи намайг үргэлж нууцхан хайрлаж буйг би мэдэрдэг. Яагаад үүнийг илхэн болгож болохгүй гэж!
Би чамаас мөнгө , эд баялаг хараагүй
Би чамаас төгс бие галбир , царай зүс хүсээгүй
Би чамайг ямар нэг хэв маягтай байхыг шаардаагүй.
Чи үүнийг ерөөсөө ойлгодоггүй.
Би ганцхан чиний ухаалаг байдал , намайг гэх сэтгэл итгэлийг чинь чухалчилдаг.
Надад өнөөдөр чиний ямар байх хамаагүй.
Ирээдүй гэж байна шүү дээ , хонгор минь.
Чи минь ухаантай. Их ухаалаг...
Би ч гэсэн өнөөдөр хэн ч биш шүү.
Амьдралаа бусдын оролцоогүй , өөрийн гараар бүтээхийг хүсдэг энгийн хирнээ эгэлгүй эмэгтэй.
Бид хамтдаа амьдралаа 0-ээс эхлэх болно.
Бидний амьдралын зам дардан байхгүй байж болох ч , үүнийг бид итгэлцлээрэй даван гарах болно.
Заримдаа би чамд гэр бүлийнхээ хайраас өөрийг мэдэхгүй жаахан охин шиг санагддаг байх.
Чиний минь зөв өө. Мэдэхгүй , чадахгүй , үзээгүй бүгдээ чамтай л хамт үзэж тужлахыг хүсдэг болохоор тэр шүү дээ.
Тиймээ , би чамайг зүүдэлдэг , боддог , санадаг , хүсдэг , мөрөөддөг , төсөөлдөг.
Энэ бүхнийг одоо нуухыг хүссэнгүй. Хэдэн  жил ч нуучихав. Дахиад хэр их нуух вэ?
Миний төсөөлөх чадвар сайн ч , нүдээ аниад чамайг гээд хэн нэгнийг дэргэдээ байлгаж чадахгүй.
Чи тийм л онцгой хүн...
Гэх дээ би одоо эргэлздэг болсон. Бас эмээдэг болсон.
Би эргэн тойрноо анзааралгүй их удаан явжээ
Чамайг гэх хүлээлт намайг сохор болгосон ч , мэдрэмж минь сохороогүй.
Тэд намайг харж байгааг би мэдрээд байна
Тэд чиний надад өгөх , миний чамд өгөх мэдрэмж бүгдийг минь булаах гэж шунаж байгааг би мэдрээд байна.
Тэд бидний замд саад хийхийг хүсэж байгааг би мэдрээд байна.
Тэд тус бүрдээ ангууч ...

Чамайг би ...

Хэнд ч хэлж байгаагүй бүгдээ өнөөдөр би бичиж сууна. Яагаад ч юм бэ нулимс цийлэгнэх шиг...

 ~~~~~~ Эмили ~~~~~~ 

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images