Өвдөлт
12:57 PM2015.03.23-ны Өдрийн тэмдэглэл ... /Даваа гараг/
Энэ бол бас л айдас...
Би өвдөхгүй байхыг хичээх тусам бэртэж , гэмтэх нь ихсээд байх юм.
Бичгийн цаасанд хуруугаа сийчих ,
Үдээсний машины үдээсэнд нь хатгуулах ,
Хуванцар савны ирмэгт зүсүүлэх ,
Явж байгаад бүдэрч , өвдгөө хөхрүүлэх ,
Хутганд гараа зүсэх гээд аар саархан жижиг зүйлсээс үргэлж гэмтэнэ.
Шалбараагүй хуруу , өвдөг гэж алга.
Өнөөх нь өчүүхэн жоохон шалбархай хирнээ хичнээн их цус гойжино гээч ...
Усанд норгох , санамсаргүй хөндөгдөх бүрийд аймшигтай хорсож өвдөнө.
Энэ бяцхан өвдөлтүүд үнэхээр зэвүүцэл хүргэм санагддаг.
Сүүлдээ энэ бүгд бодож байснаасаа , өөр өнцгөөс бодож мэдрэгдэж эхэлнэ.
Тавгүй бус таатай байдлыг сэм сэмхэн төрүүлэх шиг ...
Огт юу ч мэдрэхгүй байсан хөлөө бодохоор энэ өвдөлтүүд бол жаргал юм даа...
~~~~~~ Эмили ~~~~~~
0 comments