2015.04.24ны Эмилигийн Шөнийн тэмдэглэл ( Баасан гараг)
Би худал хэлдэггүй
Би хүнтэй дотносдоггүй
Би хүнд дасдаггүй
Би зүгээр л бяцхан секслогич !!!
Биеийн таашаал гэхээсээ сэтгэхүйн таашаалыг илүүд үздэг солиотой бяцхан секслогич ...
Бяцхан төсөөлөлдөө юу л бол юу ч хийж мэдэх маш муу охин.
Шийтгэмээр ч муу охин байж мэднэ.
Би маш олон зүйлийг сонирхон сонждог.
Нэг зүйлийг дуусгаагүй байж нөгөөг сонжих нь намайг хувирамтгай , уйдамтгай , хөнгөмсөг нэгэн болгож харагдуулдаг байж болох юм.
Яг үнэндээ би зүгээр л төрөлхийн сониуч хүн.
Би хэдий зожиг нэгэн ч гэсэн миний эргэн тойронд маш олон төрлийн хүмүүс хүрээлж байдаг.
Би алхам бүртээ тэдний талаар өөрөө өөртөө зориулж тэмдэглэл бичин , нууцхан туршилт хийж , судалгаа боловсруулж явдаг.
Би сайн сонсогч
Би сайн суралцагч
Би сайн судлагч
Би сайн туршигч
Би сайн туслагч
Би сайн зөвлөгч байж чадах болохоос ,
Би хэн нэгний хамтрагч байж болохгүй
Надаас дотно харилцааг хүсэж болохгүй
Учир нь би БЯЦХАН СЕКСЛОГИЧ ...