Ай , хонгор бяцхан зүрх минь дээ
3:45 PM2015.03.09 Даваа гараг
Хичнээн олон жил энэ мэдрэмжийг мэдрээгүй юм бүү мэд.
Хэд хоног зүрх минь халуун түгж , цээжнээс хүчтэй сугарч гарах гэж байгаа мэт зүтгэх юм.
Зүгээргүй бас хацрыг минь төөнөнө.
Бүр амьсгаа түрэгсэн давхцаж байна.
Гүнзгий амьсгаа авч өөрийгөө тайвшруулж ч чадахгүй нь бололтой.
Зөв буруу нь мэдэгдэхгүй сонин мэдрэмж намайг ...
Догдлуулж буй мэт
Сандаргаж буй мэт
Айлгаж буй мэт...
Энэ нэгдмэл мэдрэмж хаанаас яаж намайг олж ирсэн юм бол доо?
Би энэ дэггүй жижигхэн зүрхэндээ хайртай.
Дэндүү их хайртай болохоор бусдаас харамлаж нам гүмхэн нойрсуулж байсансан.
Харин одоо хэн нэгэн түүнийг минь сэрээх гээд байх шиг ...
Ай , хонгор бяцхан зүрх минь дээ ...
0 comments