Надад хэний ч итгэл хэрэггүй ...
12:11 AMХүсэл , тэмүүллээр гэрэлтсэн нүдээр намайг ширтэж
Хүч , урам зоригоор дүүрэн үгээ надад шивнэж
Хязгааргүй их итгэл надад нэхэлгүй өгдөг ч
Хойшдоо , энэ нь эргэлзээ болж бутардаг
НАДАД ХЭНИЙ Ч ИТГЭЛ ХЭРЭГГҮЙ ...
Хүнд итгэсэн зүрхээ би худал хуурмагаар хэрчүүлж
Хуурамч итгэл сэтгэлийг нь дэндүү их өрөвдөж
Хорвоо дээрх бүх зүйлс үнэний эсрэг байдгийг мэдэж
Хоолоо би нулимстайгаа холиод идэж сууна
НАДАД ХЭНИЙ Ч ИТГЭЛ ХЭРЭГГҮЙ
Одоо надад хэний ч итгэл хэрэггүй
Орчлонгийн бүх хүмүүс миний төлөө гэсэн ч
Орь ганцаараа би өөрийнхөө итгэлийг өвөртлөөд
Омог бардам инээмсэглээд холоо явах болно
НАДАД ХЭНИЙ Ч ИТГЭЛ ХЭРЭГГҮЙ ...
Б.И ~~~~Эмили~~~~
0 comments