Зардал багатайгаар цагийг хөгжилтэй өнгөрөөх аргууд ...

7:54 PM


1. Хотын гудамжаар алхан зайрмаг , шоколад идэх 
(Аль нэг нь байхад болно.)

2. Галерей үзэх

3. Салхинд гарч шорлог хийж идэх. 
(Бусад хос найзуудтайгаа нийлж явбал илүү зугаатай байх.)

4. Ууланд авирах

5. Олон нийтийн арга хэмжээ , үйл явдалд явах

6. Сайн дурын залуусын хүмүүнлэгийн үйлст оролцох

7. Готок , цана , чаргаар гулгах 
(Би хэзээ ч гулгаж сурахгүй байх. Энэ бол миний хувьд чадахгүй зүйл дээ. Гэхдээ бусдад бол сайхан байдаг.)

8. Ширээний теннис тоглох

9. Шинжлэх ухаан болон , түүхийн музей үзэх

10. Амтат жигнэмэг , бялуу хувааж идэх бас найзууддаа хүргэж өгч болно. 
(Би хийж сурнаа. Чи хийж чаддаг бол сайн байна.)

11. Театрт жүжиг үзэх

12. Поп корн идэнгээ кино үзэх

13. Бовулинг , гольф тоглож сурах

14. Найзууд , гэр бүлтэйгээ хамт тоглоом тоглох (Сонирхолтой бичлэг хийх , даалуу , хөзөр г.м)

15. Телескоп олж аваад од харах



Чи ч бас хэн нэгэнтэй хамт хийнэ гэсэн зүйлсээ тэмдэглэн бичээрэй. Үүнээс олон зөндөө гоё санаанууд байгаа гээд бодохоор амьдрал баялаг байгаа шүү.

Эмили

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images