Ганц чи биш , би ч биш , харин бид бүгд , хүн бүр ялагч байж болно...
12:24 AM
Би Шонн Ковигийн нэгэн номыг уншин суухдаа иш татан бусадтай хуваалцахыг хүссэн олон зүйл байвч хэт нурших гээд байх шиг. Ямар ганцаараа ном уншдаг баатар биш дээ ч гэж бодогдохыг нуух юун. Тэгээд нэгэн сэтгэл хөдлөгсөн бяцхаан хэсгийг нь сонирхуулж байнаа.
"Пол Саймон гэдэг сенатын гишүүний ярих дуртай нэгэн түүхийг энд өгүүлье.
Үүнийг ярих болгонд түүний хоолой зангирч , нулимс нь цийлгэнэдэг аж.
Тухайн үед Саймон хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын пара-олимпийн ерөнхийлөгчөөр ажиллаж байж.
Тамирчид бүгд гүйлтийн гараан дээр цугларч , буун дуун дуугармагц бүгд гараанаас хөдлөв. Замынхаа ихэнх хэсгийг туулаад байтал тамирчдын нэг нь уначихав. Үзэгчид ч уулга алдан юу болохыг амьсгаа даран хүлээж байж. Гэтэл бусад тамирчид бүгд уралдахаа больж , эргэн харж , унасан нэгнээ босгож туслахаар буцжээ. Унасан тамирчнаа босгоод , бүгд гар гараасаа барин хамтдаа барианд орж иржээ. Тэд бүгд унасан нэгнээсээ өөрийгөө олж харах нь тэр шүү дээ."
Хүмүүсийн хоорондын харилцаанд өрсөлдөөн байх учиргүй. Учир нь аливаа харилцаанд хэн ч ялагддаггүй бас хожигддоггүй.
Найз нөхөд , гэр бүл , хайр сэтгэл гээд олон чухал шийдвэрийг гаргах даа хамтдаа ялагч байх сэтгэлтэй байгаарай.
Чи ч чадна , Би ч бас ...
Бид бүгд ялагч ...
Эмили
0 comments