Урбины Венера
9:41 AMСэргэн мандалтын хожуу үеийн нэрт зураач Тициано Вечеллио 1477-н оны (Зарим эх сурвалжид 1480 гэж тэмдэглэгдсэн байдаг) үед Альпийн уулсын энгэрт орших Пьеве Де Кадоре гэх бяцхан тосгонд төржээ.
"Урбины Венера" хэмээх гайхамшигт зургийг Тициан 1538-н онд зурсан нь эдүгээ Флоренцийн Уффицийн галерейд хадгалагдаж байна. 119см × 165см хэмжээтэй уг зургийг Тициан Урбиногийн гүн Франческа Мариа делла Роверын хүү Гуадобальдо делла Роверын хүсэлтээр зуржээ. Энэхүү зураг Жоржонегийн "Унтаж буй Венера" зурагтай адил мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ тун ялгаатай.
Тэгээд ч "Унтаж буй Венера" зургаа Жоржоне дуусгаж чадалгүй насан өөд болсон бөгөөд үүнийг нь Тициан гүйцээн зурж Жоржонегийн нэрээр алдаршуулсан юм.
"Урбины Венера" зураг нь Жоржонегийн бүсгүй хүний нүцгэн биеийн гайхамшгийг дүрслэн үзүүлдэг арга барилаас тэс өөр юм. Энгийн гэр бүлтэй залуу бүсгүйн халуун дулаан , тайван сайхан орчин дахь аз жаргалтай амгалан мөчийг дүрслэн үзүүлснээрээ онцлог болсон.
Гэр бүлийн амгалан , зөөлөн дулаан уур амьсгалыг харуулахын тулд Тициан цонхны цаадах амьдрал , бяцхан өхөөрдөм нохой , үйлчлэгчийн амьтантай харьцаж буй эелдэг байдал зэргээр чимэглэн , хурц тод өнгөний зохицол бүхий гайхамшигтай бүтээл юм.
Энэхүү зураг нь Гуадобальдо делла Роверын 1534-н онд хатагтай Гиулиано Варанотай гэр бүл болсонтой холбоотой байж болох эсвэл энэ нь гүнгийн хатны залуу үеийн зураг байж болох юм гэж уран зураг судлаачид үздэг аж.
Эмили
0 comments