Өвгөн мууртай учирсан минь ...
12:24 AMНэгэн өдөр Маргад ганцаараа ээлжит гадуур зугаалах аялалаа үргэлжүүлж байжээ. Зугаалах болгондоо хүнгүй орчин , хоосон сандал дээр сууж амс хийдэг байв. Кока Кола ууж , хөнгөн зууш идэх гэж байхад нь нуурын хажууд жижиг модон саравчинд ганцаар суух нэгэн муурыг харжээ. Маргадыг ч анзаарсан өвгөн муур хамт цай уухыг санал болгожээ. Маргад уриалгахан зөвшөөрч саравч руу очжээ. Саравч энгийн нэг модоор бус олон зуун жилийн настай улаан зандан модоор хийгдсэн болох нь модны өвөрмөц сайхан үнэрнээс мэдрэгдэнэ. Нарийн нямбай нягт утга агуулсан сийлбэрүүд сийлсэн нь үнэхээр үлгэрийн мэт ба Маргад анх удаа тийм гоё саравч харж байгаа нь тэр байлаа.
Өвгөн муур цайны ёс дэг жаягийг тун сайн мэддэг нэгэн болох нь түүний сонин содон бяцхан гүц , аяга , цай чанах арга барилаас нь мэдэгдэнэ. Анхилам сайхан үнэртэй ногоон цайгаар Маргад дайлуулангаа хууч хөөрөх үед хэдхэн минут болсон мэт боловч нар жаргах гэж буй нь олон цаг өнгөрснийг илтгэх ажээ. Тэр хоёрын салах цаг болж Маргад явах гэтэл өвгөн муур хойноос нь "Хүүе хүүхдээ адгуус малын ундаагаа аваарай" гэж хэлэх нь тэр
Маргад гайхан 'Юу байдаг билээ?' гээд эргэн хартал савтай 'Кока Кола' нь байжээ.
Ундаагаа очиж авах үед нь өвгөн муур
"Адгуус шиг байх уу
Хүн шиг байх уу гэдгийг хүн өөрөө шийддэг юм. Одоо чи юуг илүү ууж байх аа мэддэг болсон шүү" гэж хэлэн инээмсэглээд , тэр хоёр салсан билээ.
Үүнээс хойш тэр хоёр хэзээ ч уулзалдаагүй бөгөөд тэр саравч ч дахиж үзэгдэхээ байжээ.
Тийм хэдий ч мундаг бичгийн эрдэмд суралцсан , билэг төгс оюун ухаантай өвгөн мууртай учирсан даа Маргад ихэд баяртай байсан бөгөөд түүний цайны ёс ,хэлж байсан үгс нь хэзээд ч мартагдахааргүй сургамж болсон ажээ.
Эмили
0 comments