Миний тэмдэглэл
11:38 PMБүсгүй: Энэ чинь Unisex хэв маяг (хувцас загвар)
Залуу: Өө би хэд хоногийн өмнө хийчихсэн ;)
Бүсгүй: Үгүй ээ. U. N. I sex
Залуу: Чи бид хоёр секс хийе гэж үү :D гэшшш :))))
Хорвоог хатуу гэдгийг мэдсээр байж
Нэгнийхээ зовлонд баясаад яахуу
Хоромхон зуурт л үхэхээс хойш
Энэ насанд шунаад яахуу?
Бүх зүйлс олон талтайг санж
Бүгдийг бүү шүүх гэж яаар
Магадгүй маргааш нь өөрийн тэнэгийг гайхаж
Майлах инээх хоёрын дунд чи уйлна
Би тамхи татдаггүй
Тайвширч чадахгүй бухимдаж уурлахаараа тамхиа барьсаар яаран гарах нэгнийг хараад "тайвшруулах найзтай л юм" гэж атаархах үе байна. Тамхи татаж буй эмэгтэйчүүд бас л зэвүүн донжтой харагддаг нь үнэн. Зарим хүмүүс "Гал байна уу?" гэсээр байгаатай нь яриа өрнүүлээд амархан танилцаж байгаа юм шиг харагддаг нь үнэн.. Тамхичин хүсүүсийн ажил амархан ч бүтээд байгаа юм шиг санагдах үе бас байна.
...Пөөх , өдий хүртэл ганц ч сорж үзээгүй гэж үү гэх үг 4-р курсын оюутан байх даа сонсож байлаа. Нээрээ би өдий хүртэл... гэж бодсон. Бусдыг дууриаж үзэхээр оролдсон. Тамхи асаалаа. Нэг сорсон. Юу ч нөлөөлсөнгүй. Дотор хүн минь "Уушиглахын тулд гүнзгий сордог биз дээ." гэж хэлэв. Хоёр дох соролт... Эхлэх төдий гахаж цацан , ханиалгана. Дотор хүн минь ундуйцсан. "Тэнэг минь, үхсэнээ хийгээд бусдын үгэнд ордог юм. Шал утгагүй , үхэх шахлаа. Дахиж оролдмооргүй хог... Учрыг нь ойлгохгүй чигээрээ дуусч үзье. Чөтгөр ав наадхаа хаяа ч..." Миний ч дургүй хүрэх шиг... Пөөх... гэж байсан хүнд гэнэт уур ч хүрэх шиг. Гахаж цацсаанаасаа болон ундуйцах уураа тамхинд гарган , холоо гэгч нь шидэж орхилоо. Гэнэт буцаад тамхиныхаа араас гүйлээ. Юмыг яаж мэдхэв. Надаас болж гал гарч магад... Тэгээд унтраагүй тамхиа хөлөөрөө гишиглэн унтраав...
0 comments