Далд бие ба түүнийгээ мэдрэхүй ...

7:55 PM


 2015-12-21-нд Даваа гараг

Өнөө "би" гэж байсан эгэл энэ бие маань яг би биш бололтой.
Махан бие минь минийх л болохоос би биш юм.
Толинд тусан үзэгдэх , гарт минь баригдах бие минь би биш юм байна.
Эгэл энэ биеэ л харахаас биш үнэн эгэл бус БИ-г би үзсэнгүй.


Далд нуугдах жинхэнэ би гэгч хаана байгаа юм бол?
Өөрийгөө таних нь битгий хэл , өөрийгөө олох ийм бэрх байгааг би гайхаад баршгүй юм.
Далдаас намайг захирах дотоод би минь аль гэрлийн нууц ертөнцөд оршдог юм бол?

Би яагаад өөрийгөө мэдрэхгүй байна вэ?
Би яагаад өөрийгөө харахгүй байна вэ?
Би яагаад өөртэйгөө учирч чадахгүй байна вэ?
Зөвхөн зөн совингоороо л холбогдох юм

Үл харагдах , үл баригдах , үл сонсогдох , ...


Жинхэнэ би-г олоогүй байж
Энэ хуурмаг махан биеийг гоёж , идээний дээд бүхнийг хүртээд яах юм бэ?
Эрдэм чадал дүүрэн биш атлаа
Эд баялагаар чамирхаад яах юм бэ?
Би жинхэнэ би-г олмоор байна.
Эгэл сэрлээс илүүг мэдэрмээр байна.
Жинхэнэ би-г олж танин эгэл бус мэдрэхүйгээр далд ертөнцийг мэдэрч , гайхамшигт ид шидийг нь үзмээр байна.
Сексээс илүүтэй таашаал өгөх зүйл хаа нэгтээ нуугдан миний дэргэд оршин байгааг сэм сэмхэн би мэдрэх мэт ... Тэр юу юм бол... Хэн бүхнээс илүүтэй сексийг шунаж судалж , төсөөлдөг хирнээ яагаад би түүнийг хүсэхгүй байгаа юм бол...
Хэт их хүсэл тачаал , тэмүүлэл махан биедээ бүрэн итгэдэггүй бололтой.
Та нар огт сексгүй амьдралыг төсөөлж байсан уу?
Хүн төрлөхтөн , амьд бие бүхэн сексгүй хэр удаан оршин тогтнох вэ?
Маш их хүсэл байвч цагаа тулахаар яаж ч чаддаггүй үе байсан уу? Үүнээсээ болоод бие организм бага багаар өөрийгөө гэмтээж эхэлнэ гээд боддоо...
Өвчлөх болно... Цэл залуу насандаа үхэж ч болох  амьдрал... Хорвоо яагаад ийм шудрага бус юм бол...
Энэ хатуу боловч үнэн үг... Тэр тусмаа эм хүйстэнд бүр ч их хамааралтай.
Сэтгэхүй минь солиотой өөр бүгдийг нэхэмжилнэ... Ийм байдалд орж байсан уу?

Миний амьдрал ЭТГЭЭД - ГАЖ - СОЛИОТОЙ эсвэл дэндүү - ЭНГИЙН
Миний амьдрал АЙДАС - ТҮГШҮҮР -ҮХЭЛ ... эсвэл зүгээр л АМАР АМГАЛАН оршино.

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images