Нойргүйдэл ...

4:22 PM

2015,09,06нд Ням гараг

Жил хагасын өмнө би нойргүйдэл гэх зүйлтэй учирсан юм.

Нойргүйдэх үед...
Унтаж байгаагаа ч мэдэхгүй
Сэрж байгаагаа  ч мэдэхгүй
Бие минь доороосоо эхлэн бага багаар мэдээ алдаж юмсыг мэдэрч чадахгүй болж байсан нь аймшигтай.
Тэр үед хамгийн их хүсэх зүйл бол нойрсуулах эм.
Ганц ширхэгийг ч хамаагүй уугаад хэсэгхэн хором ч болтугай гүн нойрсохыг хүсдэг байсан. Гэвч хэн ч надад тийм зүйл өгөхийг хүсээгүй. Эмч хэзээ ч зөвшөөрөхгүй байлаа.
Учир нь энэ бол эмнээс шалтгаалах өвчин биш аж.
Эмч , аав минь надад " ямар ч байсан хамаагүй найз залуутай" болох даалгавар өгсөн.
Гэхдээ Би үгэнд оромтгой , сайн өвчтөн гэдэгтээ эргэлзэж л байна.

Эмнэлэгт олон төрлийн хүмүүсийг харж болно.
Ж : Зогсолтгүй бөөлжих атлаа уут дүүрэн хоол хүнс тэврэх нэгнийг , бүх бие нь огт мэдээгүй хирнээ дахин мэдэрдэг болохын тулд хичээнгүйлэн эмчлүүлж алхахыыг хүсэх нэгнийг ... г.м Энэ бол энгийн үзэгдэл... Гэтэл би тиймхэн зүйл хараад л уйлсан. Бас зориг орсон.

Би тэднийг хараад өөрийгөө эм уух ёсгүй юм байна гэдгийг мэдсэн.
Би тэдний хажууд зүгээр л нэгэн баашилж буй бяцхан охин байсан. Би эм уухыг хүсэж байсан даа ичсэн.
Тэгээд би ааваасаа гэртээ бушуухан харихыг шаардсан.

Тэр цагаас хойш би цахим хаягаараа найзуудтайгаа харилцаж , олон шинэ танилуудтай ч болсон.
Тэдэнтэйгээ харилуах болгонд би баярлан инээмсэглэдэг болсон.
Тэдний нэг яах аргагүй чи
Би та нарт үнэхээр их баярладаг.
Бага багаар би нойрсож эхэлсэн.
Бага багаар миний хөл мэдээ орж эхэлсэн.
Нэг л мэдэхэд би чөлөөтэй алхдаг болсон.
Одоо миний автобусаар явах , хаашаа ч хамаагүй алхах дуртайг чи мэдэж ойлгодог боллоо шүү дээ.




You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images