Гэгээнтнүүдийн амьдрал ч гэсэн эр эмийн асуудлаас тусдаа биш
Бурхны шашинд эмэгтэй хүн хэт автах нь ...
5:04 PM2015.09.28-нд Даваа гараг Шашин ба эмэгтэй хүн...
Энэ бол ер нь их төвөгтэй хүнд сэдэв юм.
Эмэгтэй хүн билиг оюуны авъяас ихтэй
Эрэгтэй хүн арга ухаан ихтэй
гэдэг учир эмэгтэй хүн хэрэв бурхны ном , түүн дотроо тарнийн номлолыг бясалгаваас илүү хурдан онол дээр гарна гэж үздэг.
Тэгэхээр `Яагаад эмэгтэйчүүдийг түлхүү бурхны шашинд оруулж болохгүй гэж?` гэх асуудал гарч ирж байгаа юм.
Бурхны шашинд эмэгтэй хүнийг 2 янз ангилдаг.
Бурхны шашинд эмэгтэй хүнийг 2 янз ангилдаг.
Харин гэлэнмаа нар гэргий байж болохгүй. Гэлэн хүн 253 сахил сахидаг бол гэлэнмаа түүнээс ч илүү ихийг сахина. Энэ бол хэцүү асуудал гэдэг. гэлэнмаа хэт олширвол бурхны шашин сөнөхөд ойртоно ч гэж
үздэг. Яагаад гэвэл эр , эм хүний бие организм харилцан адилгүй өөр өөр байдаг. Эр хүн сахил хүртээд тэвчиж чаддаг бол эм хүн хүслээ тэвчих нь бие махбодид нь сөргөөр нөлөөлдөг. Тийм болоод тэр үү яг цэвэр гэлэнмаа нар урт насалж чаддаггүй . Тэгмэгц урт наслуулахын тулд элдэв буруу арга сэдэх нь бурхны шашинд буруу нөлөө үзүүлдэг.
Нүүдэлчин соёл иргэншилтэй манай улсад энэ байдал зохицохооргүй байсан байх. Тэгээд л төдийлөн дэлгэрээгүй. Төвдөд бол яг гэлэнмаа биш гэцэлмаа нар буюу айнаа гэж байдаг. эд нар бол арай бага сахил сахидаг.
Гэхдээ сахил хүртсэн эмэгтэйчүүд бурхны шашиныг нийгэмд нөлөөлөхөд нь маш хүчтэй сайн нөлөө үзүүлсэн байдаг. Үүний талаар Далай лам ярьж буйг ч нэгэнтэй сонсож билээ.
Бурхны номлолд арван хар нүглийн нэгт нь буруу хурцал буюу бэлгийн ажил ордог.
Үүнийг хүмүүс ер нь жоохон буруу ойлгодог санагддаг. Үндсэн ганц байрлалаар л хийхийг хэлж байна гэж ойлгодог юм шиг байгаа юм. Миний хувьд үүнийг хайртай сонгосон хүнтэйгээ буюу гэр бүл болсон хүнээсээ гадуур явалдахгүй байхыг хэлж байгаа гэж ойлгодог. Тэрнээс хайртай хүнтэйгээ бэлгийн харьцааг яаж ч хийж болно шд. Дээр нь , доор нь , хажуу гээд хүссэнээрээ л туршихийг хэн ч хорихгүй гэдгийг миний зүгээс хэлэх байна.
Гэлэн-Лам хүний
хамгийн дээд сахил ба ийм сахилтай эрэгтэй ламыг хэлнэ
Гэлэнмаа-Хамгийн
дээд гэлэн сахилыг авсан эмэгтэй лам хүнийг ингэж нэрлэдэг. Цаашлаад Гэцэл, Гэцэлмаа,
Гэнэн, Гэнэнмаа, гэх мэт санваартан
байдаг. Сануулахад сахилтай эмэгтэй лам хүнийг Айнаа гэж нэрлэдэг. Эрэгтэйг нь
Лам, эмэгтэйг нь Айнаа хэмээдэг.
Гэхдээ миний нэг ойшоодоггүй нэг асуудал байдаг. Манай улсын эрэгтэй лам нар ихэнх нь эхнэр хүүхэдтэй байдаг. Би үүнийг сайн ойлгодоггүй.
Яагаад гэвэл лам хүн ариун явдлаар явах ёстой. Тэгэх гэж ч сахил хүртсэн бус уу?
Гэтэл тэд хурцал үйлддэг.
Хүслээ тэвчиж чадахгүй юм бол сахил хүртэж лам болох хэрэг юусан билээ.