Би явах ёстой
3:49 PM
2015,08,29нд Бямба гараг
Тун удахгүй би гэрээсээ явах болно.
Хаашаа гэдэг нь одоогоор нууц ...
Мэдээж эндхийнхээс хамаагүй илүү сайхан байх болно.
Би эндээс юу ч авч явахгүй. Бүгдийг үлдээнэ.
Нэг л өдөр би утсаа , дугаараа хэрэглэхээ болино.
Энэ үед би бага багаар явах бэлтгэлээ хангаж байна гэж ойлгоорой.
Нэг л өдөр миний цахим хаягууд хэрэглэгдэхээ больж хаагдах болно.
Дахиж хэн нэгэнтэй холбогдохгүйгээр явах болно
Нэг л өдөр би бүх хүнд дурсамж болж үлдэх хэмжээгээр хол явах болно.
Өмнө хүмүүс надад амьдралыг үлгэр шиг ярьж өгдөг байлаа. Би зөндөө сонсон, бас төсөөлсөн. Одоо хангалттай.
Одоо би амьдралыг өөрийн биеэр туулж харах болно...
Яг үнэндээ надад энд амьдрах орон зай үгүй болж байна.
Би өөрийн гэх шинэ орон зайг бий болгох болно.
Би тэнд илүү тав тухтай , тайван , эрх чөлөөтэй байх болно.
Энэ замаар эргэж ирэхгүй гэдгээ мэдсэн би
Эгнэт мятрашгүй байх ёстой.
Хараал ид тэр үхэж байна..........................
0 comments