Ганцхан удаа дурлаж үзмээр байна

10:49 PM

Ганцхан удаа дурлаж үзэх юмсан
Ганц чамд л бие сэтгэл бүхнээ зориулмаар байна
Ганц амьдрах амьдралдаа "Минийх" гэж намайг өмчил
Биедээ багтаж ядах хүсэл мэдрэмжүүдээ
Бусдаас  нүүр бууруулж ,
Бурхан чөтгөр хоёроос ч харамлан
Ганцхан чамтай л хуваалцмаар байна
Ганц  чамд л мэдрүүлмээр байна
Нарт хорвоод бие биенээ гэх сэтгэлээ мэдэрч
Нандин үгс бүхнийг чиний төлөө бичмээр байна
Намайг хайрлаж , хамгаалах чамд
Насан эцэслэсэн ч үнэнч хэвээр баймаар байна
Өөр хэнийг ч харахгүй , хардахгүй
Өдөр бүр чамаар л онгодоо хөглөмөөр байна
Өөдөөс минь ширтэх харцанд чинь
Өвөртөө нуух дэггүй бяцхан халуун зүрхээ ,
Ганцхан чамд л харуулмаар байна
Харин энэ бүхний хариуд намайг ХАЛАМЖИЛ , БАС ХАМГААЛ ...

Бие биедээ дэндүү ихээр итгэдэг учраас "ХАЙР" гэдгээр түрүү барьж дэргэдээ уяхгүй ээ.
Би үргэлж чинийх гэдгээ мэдэрнэ
Бүр дэргэд минь байхгүй үед ч ...
Чи бид хоёрын хайраас хөөрхөн , хүнлэг , ухаалаг хүүхдүүд төрөх болно.

Би ганцхан удаа дурлаж үзмээр байна
Энэ насандаа дурласан түүндээ
Хойд төрөлдөө ч ахин дахин ганцхан түүнд л дурлаж үзмээр байна

НАМАЙГ ГЭХ МЯНГАН САРНАЙ БАЙХАД
НАМАЙГ ГАЙХШРУУЛАХ НЭГ ХАЛГАЙ БАЙХ БОЛНО
БИ ГАНЦХАН УДАА ДУРЛАЖ ҮЗМЭЭР БАЙНА ...

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images