Бас нэг өдөр ...

1:57 PM

Өдөр хоног горхи шиг урсан , хаа сайгүй бүсгүйчүүдийн үнэр , айлгүйхэн инээд , дэггүй салхи зуны улиралтай  хорших гэж зүтгэнэ.
Урин дулаан байдлыг мэдрэх гэж хичээж л байна шүү.

Дотроо тэнхээтэй хүний сэтгэлийг уудлана гэдэг их амаргүй.
Тийм хүн бусдыг өөрийн амьдралд зүгээр шууд оруулах ч үгүй.
Хэрэв чи шантрамтгай хүн бол ийм төрлийн хүмүүстэй ойртон дотносох гэж хүсэх нь бүү хэл бодоод ч хэрэггүй биз ээ.
Олон хүмүүсээр хүрээлүүлэх нь миний амьдралын хэв маяг биш юм.
Миний байх газар бол тэдний төсөөлөлд л орших юм.
Би хүмүүсийг эр эм , элдэв бусаар ялгах дургүй.
Бас удирдах хүсэлгүй.
Хүмүүс намайг дагаад яваасай ч гэж хүсдэггүй.
Би хэн нэгнийг надтай хөл зэрэгцэн хамт алхаасай гэж хүсдэг.
Тэгж явахдаа бие биенээ шинэ зүйлд сургаж байхыг л би хүсдэг.
Ялангуяа би шинэ зүйлд суралцах үнэхээр их дуртай.
Би маш олон сайн сайхан зүйлс хийхийг хүсэж байна.
Амьдралын минь өнгөлөг , эрүүл хэв маягийг агуулах бас нэг өдөр өнгөрч байна.

Би маш их жаргалтай байна.

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images