Нууц амьдрал

7:33 PM


       


  Эмили бол чимээгүйхэн нам гүм энгийн хирнээ эгэлгүй нууц амьдралыг илүүд үздэг ганцаардмал нэгэн охин юм. 
Олон хүмүүс түүний энэ байдлыг их зантай , биеэ тоосон гэж үздэг учраас түүнээс холдож хөндийрдөг.
Тэрхүү  хүмүүсийн хэлэх бардам их зан гэх багийн цаана зүрхээ гэнэт зогсчих бий гэх айдас нуудгийг нь хэн ч үл анзаардаг. 
Учир нь тэр охин зүрх мэдрэлийн өвчтэй. 
Түүнээсээ болоод хамаг анхаарал сэтгэлээ дотогшоогоо чиглүүлснээр эргэн тойронд нь юу болж буйг анзаардаггүй. 
Үүний улмаас сэтгэл мэдрэл нь дээд зэргээр эмзэг мэдрэмтгий болж эцсийн хязгаартаа тулж байгаа байх.
Гэр бүлийн хүрээлэлд байхыг эрмэлзэн нуугдана.
Гэвч энэ байдлыг хэн ч зөвшөөрөхгүй. Энэ байдлаас болж дотны хүмүүст нь төвөг болох бий гэж улам ихээр нуугдана. 
Энэ нь түүнийг ямар нэг шалтгаанаар буруутгах шалтгийг нэг бус удаа бусдад олгоно...


         
   

~~~~~~~Эмили~~~~~~~

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images