Бурханы элч ...
4:38 AMУран бүтээлч хүний бүхий л ажил үйлс танин мэдэхүй , мэдрэхүйн хэсгүүдэд багтдаг. Оршин байхын тулд өөрийн сэрэл мэдрэмж , мэдлэг , сэтгэл оюунаараа уран бүтээлээ бүтээж , илэрхийлж байдаг бөгөөд тайлагдашгүй олон нууцыг агуулж байдаг. Энэ нууцлаг хүч нь амьдралыг гайхам , хорогдом сайхан болгож байдаг. Гэвч тэр агуу сайхныг нь мэдэрдэг хүн тун цөөхөн байдаг. Хүмүүс хэдийгээр мэдэрдэг , мэддэг гэж боддог ч яг тухайн уран бүтээлчийн өөрийнх нь мэдрэмжинд хэзээ ч дүйцэж очиж чадахгүй. Шинэ содон бүтээл бүхэн ямагт зөрчил маргаантай тулгарч байдаг. Бүхий л урлаг хүмүүний амьдралын нүдэнд үл харагдах , гарт үл баригдах тэрхүү хамгийн нандин эрхтэний тань мульти витамин гэдгийг л хүмүүс үнэн голоосоо ойлгоосой. Уран бүтээлч хүмүүс яах аргагүй бурханы санааг дамжуулж буй элч төлөөлөгчид...
0 comments