Анх хараад "Сайн" гэхээсээ "БАЙХ" гэдэг үг шууд нүдэнд туссан.
Энэ үгнээс болоод очиж үзэх хүсэлд автаад...
Би нэг улсдаа алдар цуутай бүжигчиний тухай Солонгос кино үзэж байсан юм. Хамгийн өндөр үнэтэй бүжигчин нэг удаа ард иргэдийн дунд явахдаа хүмүүст бүжгээсээ сонирхуулан үзүүлэв. Хүн болгон уулга алдтал нэгэн мэргэн хүн харсан даруйдаа "Сүрхий шагшин магтацгаагаад байсан олигтой үзэх юм юу ч алга" гэж хэлэн яваад өгөв. Бүсгүй араас нь очиод учрыг асуутал "Чи үнэхээр авъяас чадвартай байсан бол хамаг байдгаараа гоёж гоодон , нэр алдараа зарлан байж бүжих хэрэг юусан. Энэ бүгд чинь байхгүй бол чи хэн ч биш" гэж хэлэв. Бүсгүй өөрийн чадвартаа бардам ч мэргэн хүний үг бодлоос нь ер гарсангүй. Шөнө болмогц ноорхой хувцастай, баг зүүн бүжиглэв. Зөрөн өнгөрөх хүмүүсээс хэн ч түүнийг анзаарахгүй байлаа. Үүнээс хойш бүсгүй бүжиглэхээ больж ганцаар явах болов. Бүжигчин хүн байнгын бэлтгэлгүй л бол хэн биш болох учраас мэргэжил нэгтнүүддээ ч нэр нүүргүй болов. Нилээн хугацааны дараа улсын аврага шалгаруулах тэмцээнд шилдэг хоёр өрсөлдөхийн нэг нь тэр байлаа. Өрсөлдөгч нь байнгын бэлтгэлтэй байсан учир хамаг чадвараа гайхуулан бүжихэд шүүгчид ам сайтай баясана. Харин өнөө бүсгүй маань элдэв чимэг зүүлтгүй, тансаг хамбугч өмсөөгүй гарч ирэхэд бүгд унцуйцав. Гэвч бүсгүйг бүжиж эхлэхэд л тэнд байсан шилдэг бүжигчид, шүүгч нар "Жинхэнэ бүжигчин хүн гэж ямар байх , дахин давтагдашгүй чадварыг нь хэн ч дийлэхгүй" гэдгийг ойлгоцгооно. Гадаад үзэмж ёс зүйгүй гэх улмаас өрсөлдөгч шагналыг авч байгаа нь нэр алдар үнэн мөн чанарын хажууд юу ч биш юм аа гэдгийг харуулах аятай..
Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр
Хэн нэгэнд тусалснаараа биш,
Хэр их нийтэч байснаараа биш
АЛИВАА ХИЙЖ БУЙ ЗҮЙЛИЙНХЭЭ МӨН ЧАНАРЫГ ОЙЛГОЖ , ТАНЬЖ , МЭДСЭН ЦАГТ Л ХҮН ЖИНХЭНЭ САЙН ХҮН БОЛНОО ГЭСЭН ҮГ.
Олон жил хамт байсан ч хэсэгхэн хором холдох төдий мартагдах нэгэн байхад
Ганц харсан ч хэзээ ч мардагдаж өгдөггүй, дурсагдаж чаддаг тэр л хүмүүс хамгийн сайн хүмүүс байх аа.
@Margadism
ЗӨВХӨН ГОЦ УХААНТАЙ ХҮНД БАЙДАГ 7 МУУ ЗУРШИЛ
Жич: Ухаантай юм шиг харагдах гээд битгий дагаж хийгээрэй. Эдгээрийг хийлээ гээд ухаантай болохгүй, ухаантай хүн эдгээрийг өөрийн мэдэлгүй хийдэг гэдэг талаас нь бичжээ. Ухаарч уншаарай! Гоц ухаан гэдэг нь үнэндээ тэнэг байхыг ч хэлээд байгаа юм шиг.
ЭНЭ БҮГД ТААРЖ БАЙГАА ХҮМҮҮС НЭГ Л ЗҮЙЛИЙГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ. ЮУ Ч БОДОХГҮЙ АМЬДРАХ...
(Independent сайт-н мэдээлэл)
1. Согтууруулах ундаа
Согтууруулах ундаа хүний тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, ой тогтоолтыг үгүй болгож байдаг аюултай ч бага хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс энгийн хүмүүсээс илүү амархан уйддаг, шинэ зүйл эрэлхийлдэг болохыг судлаачид тогтоожээ. Судалгаанд оролцогчдыг дүгнэн үзэхэд согтууруулах ундаа хэрэглэдэг эмэгтэйчүүд эрчүүдээс илүү нээлттэй хүмүүс байсан аж.
2. Хуучинсаг зан
Нэгэн хэвийн, хуучинсаг үзэлтэй хүмүүс энгийн хүмүүсээс илүү ухаалаг байдаг аж. Учир нь тэд тодорхой үзэлгүй хүмүүсээс илүү тогтсон үзэл баримтлалтай, хүмүүсийн шүүмжийг төдийлөн тоодоггүй буурь суурьтай хүмүүс байдаг байна.
3. Ганцаардмал
Найз нөхөд, хамт олны дунд ч ганцаардал мэдэрдэг хүмүүс амьдралын утга учрыг байнга эрэлхийлж явдаг тул илүү ухаалаг болдог гэдгийг Их Британийн судлаачид тогтоожээ.
4. Оройтож унтах
Тэд эрт унтах нь эрүүл мэнд, идэвх зүтгэлд хэрэгтэй гэдгийг мэддэг ч орондоо орох үед олон зүйл бодогдож, төсөөлөн сэтгэх чадвар нь ажиллаж эхэлдгээс эрт унтаж чаддаггүй аж.
5. Залхуу
Билл Гейтс хүртэл “Би залхуу хүнийг л ажилд авдаг. Учир нь тэд ямар нэг зүйлийг хийх илүү дөт замыг ямагт олж чаддаг.” гэж хэлсэн шүү дээ. Залхуу хүмүүс ямар нэг зүйлийг бодох, удаан төлөвлөх дуртай учир илүү гүн бодолтой гэсэн гаргалгаас судалгааны баг дэвшүүлжээ.
6. Байнга сэтгэл гутрах
Судалгаагаар хүүхэд насандаа хүнд бэрх зовлон туулсан хүмүүс ирээдүйд алдартай, их хөрөнгөтэй болох нь их байдаг аж. Тэдэнд тулгарсан бэрхшээлийг нь даван туулахад туслах хүн байдаггүй тул өөрөө сэтгэх шаардлагатай болдог байна.
7. Бэлгийн харилцаанд орохгүй байх
Ухаалаг хүмүүс бэлгийн харилцаанд орох гэж төдийлөн яардаггүй, биеэ барьдаг байна. Тэд хайр дурлал, үерхлийн асуудалд маш буурь суурьтай ханддаг нь судалгааны явцад ажиглагджээ.