Хамгийн анхны бичиж байсан үлгэр минь...
Хэзээ нэг өдөр бичвэрүүд маань илүү сайжраад бяцхан ном, хүүхэлдэйн кино болж ч магад...
"Бяцхан лусын дагина"
Эрт цагт нэгэн бяцхан лусын дагина амьдардаг байжээ.
Амгалан тайван , олон найз нөхөдтэй болохыг хүсдэг зан даа хөтлөгдөн ямар ч амьтадыг ялгалгүй эелдэг харцаж , бяцхан төсөөлөх хүсэлдээ хөтлөгдсөн дэврүүн сэтгэлт нэгэн байв.
Нэг өдөр бяцхан дагинаны амьдралд хар дарсан зүүд мэт зүйл тохиолджээ. Түүнийг хамгийн сайн ойлгож мэддэг хайртай хамгаалагч аврага хясаа нь хорвоогийн мөнх бусыг үзэв. Тэр цаг үеэс хойш бяцхан дагина хэнтэй ч харьцалгүй ганцаар хэсэг хугацааг өнгөрүүлэв. Эхэн үед учраа мэдэхгүй бяцхан дагинад хүнд байлаа. Цаг хугацаа өнгөрөх тутам илүү ухаалаг болж олон зүйлийг ойлгодог болсон ч эргээд бусадтай нээлттэй харьцах аргаа олсонгүй. Түүний хааяахан сэм унагах нулимс өдөр ирэх бүр нэмэгдэж байсанг хэн ч мэдэхгүй. Бяцхан дагина хэнд ч нулимсаа харуулахыг хүссэнгүй. Хатуу ясаар бүрхэгдсэн том хясааны биетэд нуугдана. Эелдэг ааш нь хөндий хүйтэн сэтгэлээр солигдож , бусадтай үг дуугарч , уулзах нь ховор нууцлагдмал нэгэн болон хувирав. Үүнийг ихэнх далайн амьтад бусдаас тусгаарлагдсан их зант хэмээн боддог болов. Өөрийгөө 'Хэнтэй ч сайн ойлголцохгүй юм байна' гэх бодол түүнийг улам ихээр эзэмдсэн ч тэр үнэн сэтгэлээ зөвхөн урт хугацааны шалгуурыг давсан итгэлтэй нэгэнд дэлгэнэ гэх хүлээлттэй байв. Ийм байдал нь түүнийг олныг хамрах газар очих хүслийг бараг үгүй хийжээ.
Мөрөөдөл бол түүний хорогдох газар.
Түүний тусламжтайгаар тэр сайхан , баяр баясгалантай , сэтгэл хангалуун ертөнцийг өөртөө нээнэ. Бусдад бус зөвхөн өөртөө зориулж амьдарч , хийж бүтээдэг байв. Учир нь өөрийгөө ч бүрэн дүүрэн хамгаалж , олны өмнө зоригтой гарч чадахгүй байж , бусдын төлөө байна гэдэг утгагүй , худлаа дүр исгэсэн болох мэт санагдсан нь тэр юм. Гэвч зарим үед мөрөөдөл бодит амьдралын хооронд олон ялгаа байдаг гэдгийг мэдэрдэг байсан учир шүрэн ой дотор сууж хажуугаар нь өнгөрөн зугаалж баясах өнгө өнгийн загас , лусын амьтадыг алсаас ажин харахаас хэтрэхгүй өдөр хоногийг өнгөрөөдөг байв.
Бяцхан лусын дагина дахиад хичнээн хугацааг ийм байдлаар өнгөрөөхөө мэдэхгүй л байлаа.
Гэхдээ түүний хөндий хүйтэн мөс шиг сэтгэлийн цаад гүндэх дэврүүн хөөрсөн сэтгэл нь 'Үүнээс илүү сайхан амьдрал хаа нэгтээ байгаа' хэмээн нууцхан шивнэнэ.
Тэрээр нэг л өдөр хорвоо ертөнцийг танин мэдэхийн тулд далайг тойрон аялах аялалд гарах далд хүсэл зорилгоо бодсон хэвээр л байгаа аж.
Энэ хүсэл зорилгоо биелүүлсний дараа жинхэнэ дагина болоод нуувчинд нуугдах олон далайн амьтдад туслах аргыг олж , маш олон сайхан зүйлсийг цогцлоон бүтээж биелүүлэхийг хүсдэг ажээ...
Бяцхан лусын дагинаны мөрөөдөл биелэнэ гэдэгт итгэж байна. Хичнээн хэцүү зүйл тохиолдсон ч хамгийн нандин том мөрөөдлөө хэзээ ч битгий орхиж мартаарай!!!
Би аливаа бичвэрээ амар сайхан төгсгөхийг хүсдэггүй ээ. Учир нь үлгэрийн баатар бодит амьдралд байдаг байгаасай гэж хүсдэг. Тэр баатар заавал би биш чи ч байж болно. [微笑][微笑][微笑]
ХҮН БҮХЭН МӨРӨӨДӨХ ЭРХТЭЙ...
/Маргадизм/