-Эртхэн л амьдрал зохиодог байж дээ гэх бодол төрдөггүй гэж үү?
- Би жаахан хүүхэд байх даа нэгэнтэй "Би заавал үржих албагүй" гэж хүмүүст хэлж билээ.
Том болоод хүнтэй суухгүй эсвэл сайн хүнтэй суугаад хэзээ ч салахгүй гэж боддог байсан. Айлын ганц охин байсныг ч хэлэх үү зааж зөвлөх хүнгүй бүгдийг ганцаараа танин мэдэж ирсэн дээ. Үүний үр дүнд 30 хүртлэх насыг зөвхөн өөртөө зориулна гэж боддог. Өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэх, хэн нэгнээс хараат бус, биеэ даасан гээд л...
Хэн нэгэн чамайг хэзээ гадуур авч гарах тухай бодож, хүлээж , найдаж суухын оронд зүгээр шууд ганцаараа гар!!! Дуртай автобусандаа суу, хашаа ч хамаагүй алх. Өөртөө хамгийн түрүүнд итгэ. Өөрийгөө хамгийн түрүүнд хайрла. Хэцүү үе тулгарахад чиний дэргэд чи л байх болно. Аюултай нөхцөл үүсэхэд зөвхөн өөртөө л найд. Өөрийгөө хамгаал. Чамаас хэзээ ч нүүр бууруулахгүй үнэнч хүн бол зөвхөн чи өөрөө л байх болно. Тиймээс өөрийгөө эрхлүүлж бай. Дуртай юм аа хий. Хүсэж, мөрөөдөж байгаа зүйлээ оролд. Зорилготой бай. Сэтгэл сайтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл... Өөрөөсөө битгий юм харамла. Өөрийгөө үргэлж хөгжүүлж байгаарай. Архины оронд амин дэм уу!! Тамхиа хаяж чаддаггүй юм аа гэхэд багасга. Өөрийгөө хайрлаж сураагүй хүн хүнийг хайрлаж чадах нь юу л бол доо. Тиймээс өөрийгөө дандаа хайрлаж бай за. [爱心][爱心][爱心]
Амттанд амиа өгөхөөс ч буцахгүй.
Чи яг зайрмаг шиг
Надад инээмсэглэх шалтгаан өгдөг... [色][色][色]
Бусдад чадах чинээгээрээ тусалж , бүрэн дүүрэн итгэж , өгч чадах зүйлээ өгч , сэтгэл зүрхээ ихээр зориулах л хэрэгтэй. Эцэстээ шаналана, голдоо ортол гомдоно эсвэл муу муухайгаар хэлүүлэх үе байж л байдаг. Тэглээ гээд хүн дундуур итгэж , дундуурхан тус хүргэж, дундуурхан хайрлаад байвал энэ хорвоо ертөнц юу болох вэ?
Хүний амьдралд угаасаа тоогүй зүйлс тохионо. Тэгэх тусам нь харин хүн хүн чанар , зүрх сэтгэлээ хадгалж авч үлдэх хэрэгтэй биздээ!
Ном ертөнцийг харах цонх гэдэг. Харин нүд бол түүний тусгал. Яг л толь шиг... Заримдаа толинд өөрийгөө харна. Би яг хэн юм бэ? гэх асуултын хариуг олохын тулд хичнээн сая удаа үхэж , хичнээн сая удаа төрөх ёстой вэ? Толинд тусах тусгал жинхэнэ "Би" биш учраас... Толинд тусах энэ тусгал зүгээр л миний гэгдэх хуурамч бие. Ном ч бас хуурамч. Үнэн гэж өөртөө итгүүлчихээд түүнд хорогдох миний төсөөллүүд... Аяа өрөвдөлтэй яа. Хязгааргүй хоосон гээд боддоо. Гэтэл бодит амьдрал тэс өөр... Номонд байдаг ширхэг үсэг ч бодит амьдралд оршдоггүй мэт. Амьдралд сохор хүн шиг тэмтчиж , явахдаа номыг үзэн ядна. Тэгсэн ч хайрлана , хүснэ. Учир нь би төсөөлөлдөө л хараа ордог. Тэгээд л түүнд хорогддог. Амьдралд ч хайртай. Хайрласныхаа хирээр үзэн ядна. Жинхэнэ үнэн харагддаггүй учраас...
Заримдаа би боддог. Цэцэг яагаад энэ хорвоод байдаг юм бол? гэж...
Өлссөн нэгэнд хоол болохгүй , хэн нэгний анхаарал халамж үгүй бол дороо хатчихна.
Тийм л эмзэг , тийм л зөөлөн , тийм анхилам атлаа ийм хатуу харгис орчлонд юунд оршино вэ? Сул дорой атлаа харах нүдний баяр баясал болж, хүний сэтгэл гээчийг уран яруу байдлаар илэрхийлж чаддаг тийм гайхалтай хүч түүнд нуугддаг.
Сайхан мөч бүхэн богинохон цаг хугацаанд үргэлжилдэг шиг тэр ч бас богинохон настай. Зарим нь дэлбээгээ ч үл нээж амжина. Гэвч бие нь үгүй болсон ч сэтгэл зүрхэнд үүрд цоморлогоо дэлгэрүүлэх чадалтай ягаан сарнайнд дуртай би... [玫瑰]
Хайсан эрлээ олохын тулд , хөлөө цуцтал алхахаас хэзээ ч айхгүй.
Хайсан эрлээ олчихлоо. Харин одоо гэрийн зүг урагшаа.
Зарим зүйлсийг хэтэрхий гүнзгий хүлээн авч , хэтэрхий гүн төсөөлж , дэндүү хүчтэй мэдэрдэг. Хэт "мэдрэг" гэх оношийн тухай бага зэрэг ойлголт өгье. Мэдээж энэ бол ямар нэгэн супер хүч чадал биш. Би аалзанд хатгуулаагүй, ямар нэг солир ирж намайг мөргөөгүй. Бас энэ хүүхэд насны ямар нэг сэтгэлийн шарх , зүрх өвтгөм дурсамжаас болж үүсээгүй. Би толгойгоо цохиогүй, осолд ороогүй. Ер нь яагаачгүй. Зүгээр л мэдэрдэг. Гэхдээ анзаарахгүй байж сурч байгаа. Бусдаас өөр болж анзаарагдах нь муу хэрэг...
Би ээжийнхээ хайрыг шаргал өнгө цацруулсан нарны гэрлээс тод, дулаан гэдгийг мэдэрдэг. Харамсалтай нь энэ хананууд дунд надад хайр мэдрэгдэхгүй юм. Гэхдээ би хэзээ нэгэн цагт "өөр" хайрыг мэдрэх болов уу? Би олж чадах болов уу? Ямар эрчим хүч ялгаруулдаг , яаж мэдрэгддэг бол? Би бусадтай дасан зохицож чадна гэж үү?...
Би гайхалтай зүйлсийг харсан бас мэдэрсэн. Үнэндээ би хэнээс ч илүүтэйгээр амьд гэдгээ мэдэрч байсан. Би дуу хөгжим ямар амттайг , ямар хэлбэр дүрстэйг , өнгө бүхэн ямар үнэртэйг , үг болгон амнаас гарахдаа ямар харагддагийг үзсэн. Нүд минь өмнө нь хэний ч харж байгаагүй сонин хэлбэр дүрсийг харж , арьсанд минь халуун хүйтэн нэгэн зэрэг мэдрэгдэж байлаа. Би галзуу биш! Үгүй ээ! Би галзуу биш. Зүгээр л миний бодит байдал хүмүүсийнхээс өөр! Хүмүүс "өөр" бүхнээс айдаг хулчгар! Би галзуу биш. Зүгээр л өөр.