-Энэ юуны баримал вэ?
-#Атена охин тэнгэрийн баримал
-Ард нь байгаа эрэгтэйн баримал нөхөр нь үү?
-Биш ээ. Атена бол цэцэн мэргэний охин тэнгэр байсан болохоор хэзээ ч нөхөрт гарч байгахгүй юм. #Athena
Пауло Коэльо: Вероника үхэхээр шийдсэн нь номыг бичсэн тэмдэглэлээс:
“Солиорох хэрэгтэй. Гэхдээ бусдын анхаарлыг татахгүйгээр солиорч сурах хэрэгтэй.
Бусдаас онцгой содон амьдарч чадахуйц зоригтой бай.”
Агуулга: Хорин дөрвөн настай Вероникад залуу нас, гоо үзэсгэлэн, найз нөхөд, хайртай дотно гэр бүл, сэтгэлд нийцэх ажил төрөл гээд бүх юм бий мэт. Гэвч түүний амьдралд ямар нэг зүйл үгүйлэгдээд байлаа. Тиймдээ ч арваннэгдүгээр сарын нэг жихүүн өглөө бүсгүй өглөөний нарыг ахин хэзээ ч харахгүй гэсэн бодлоор нойрны эм атга дүүрэн уучихжээ. Ахин сэрэхдээ тэр сэтгэцийн эмнэлгийн орон дээр сэрнэ. Түүнд эмч нар амьд явах тун цөөн өдөр үлдсэнийг хэлнэ. Коэльогийн өөрийнх нь амьдралаас сэдэвлэсэн, "Вероника үхэхээр шийдсэн нь" хэмээх энэ романд галзуурал, сонирхлын жинхэнэ мөн чанарыг эрэн бэдэрч, нийгмийн хэв журамд өөрийгөө нийцүүлсэн энгийн нэгэн байхгүйн төлөөх хувь хүмүүсийн хүсэл тэмүүллийг тодотгон тунхагласан юм. Энэ бол эрх чөлөө, туйлдал, шантралын зааг дээр ирсэн залуу бүсгүйн тод томруун, хурц түүх бөгөөд амьдралын өдөр бүр бүхнийг шинээр эхлэх гайхамшигт боломж гэдгийг уран яруу, сэтгэлд хүртэл зурсан гайхалтай бүтээл юм...
Нэг хүгийг санагдуулам...
-Хайр дурлал хүний амьдралын багахан хувийг л эзэлдэг юм.
-Юу, хүмүүс хайр дурлалгүйгээр яаж амьдарч чаддаг байнаа.
Өнөөдөр нэг хүн надад " Чи ялахын төлөө амьдраад байна уу? эсвэл Aлдахгүйн төлөө амьдраад байна уу? гэнээ. Энэ үгийг сонсоод миний тархинд оч үсрэх шиг л болсон... Хүмүүс намайг "хүүхэд шиг байна" гэx үгнийх нь утгыг олсон. Тэр сэжүүрийн гаргалгааг гаргачихлаа... :D
Нэг залуутай ам зөрөөд...
Би: Өө чи хүний хэдэн өдрийн хөдөлмөрийг аймшгийн юм болгочихлоо шдээ. Өмнө нь хийж үзээгүй юм бол үзээгүйгээ хэлээд жижиг сажиг юман дээр эхлээд туршиж болсонгүй юу? Мэдэхгүй ,чадахгүй ажлаа юун ч өөртөө итгэлтэй бардам бөөнд нь аваад хийчихдэг юм дээ. Ямар сонин хариуцлагагүйннн :/ гэсэн чинь залуу
"Өөртөө итгэлтэй л ажиллахгүй бол болохгүй шдээ." #гэнээ :P
Та нарт заримдаа үзэж байгаа юм , уншиж байгаа зүйл чинь яг тухайн нөхцөл байдлын хариултыг өгөөд ч байгаа юм шиг зөвлөөд ч байгаа юм шиг санагддаг уу?
Өнөөдөрөөс би нэг шинэ ном эхлүүлж байгаа юм. (Өглөө бүр өөртөө 30мин зарцуулна) Тэгсэн яг л надад бүр хандаж хэлээд байна шүү. :P
Яагаад хүүхэд насандаа саатаад байгаа юм бэ? Бие нь хүүхэн болчихоод сэтгэл нь өсдөггүй. Жаахан охин байх нь хүүхэн байхаас хамаагүй амар. Муу зүйл биш. Гэхдээ өөрийнхөө хүч чадлыг нээхэд саад болно.
Эмэгтэйчүүдтэй хамтрах даа чөлөөтэй хэрнээ холимог бүлэгт дуу муутай , бүрэг болох нь ...
гээд л ...
Цааш яахыг би таашгүй... :)
#goodmorning #blogger #book #reader