Өрсөлдөгч гэдэг дайсан уу?
Би түүнээс заавал илүү гарна гэж хэн бүхэн л боддог байх. Харин би хэн нэгэнтэй өрсөлдөх дургүй. Учир нь хэн нэгний гунигаар баяр баясал , жаргал хийхийг хүсдэггүй... Амьдрал хүссэнээр ганцааранг минь байлгах биш дээ. Мэдээж тэр хүнд гэнэтийн өрсөлдөгч нь таалагдаагүй л байх. Тэгтэл хамгийн хэцүү цаг мөчид , (бараг бүгд миний эсрэг зогсож , хов жив хутган худал хуурмагаар гүтгэх үед...) Тэр л хүн миний дэргэд байсан. Хамгийн сайн зөвлөгч , тэвчээр хатуужил , хүлээцтэй байдал гэж юу болохыг надад мэдрүүлж чадсан болохоор л түүнд сайн болсон юм.
Хэлсэн үг бүр нь сэтгэлд минь хүрнэ.
Дэндүү сэтгэлийн гүнд хүрдэг болохоор тэр нь эргээд нулимс болон гадагшилна. Би уйлаагүй их уджээ.
Тэр миний гэрэл хэрхэн унтарч байгааг бахталтайгаар харан зогсож болох л байсан. Гэтэл тэр тэгээгүй. Яагаад гээч? Надаас сэтгэл гэх зүйл түүнд их мэдрэгдсэн гэсэн... :D
Надад найз гэх хүмүүс тун ховор... Хорвоо их сонин учирлуудаар дүүрэн юм аа.
2016.07.04-нд
Вера Ван
Уран гулгагчаас алдар хүндтэй дизайнер хүртэл...
Хувцас загварын ертөнцин хатан хаадын нэгт зүй ёсоор багтах хүн бол Вера Ван.
23-хан насандаа "Vogue" сэтгүүлд редактороор ажилд орсон нь хамгийн анхны залуу ажилтан болсон юм. Амьдралынхаа 17-н жилийг энд өнгөрөөсөн нь дизайнер болох сэдлийг нь өгчээ.
1989-н онд буюу 40-н насандаа өөрийнхөө удаан дотно найзын харьцаатай байсан Артур Бэкер гэх залуутай гэрэлсэн юм. Ингэж оройтож гэрлэх болсон нь ажлын төлөө бүхнээ умартан зүтгэдэг араншин нь нөлөөлсөн гэж ойр дотныхон нь дүгнэдэг аж.
Би үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр хүн бүхэн залуу сайхан насандаа хэн нэгэнд дурлаад гэр бүл болон үр хүүхэд төрүүлэх албагүй ээ гэдгийг хэлэх гэсэн юм. Хайр заавал 18-н насанд бус 28,38,48,58..н нас гээд хэзээд ч тохиолдож болох агуа зүйл...
Зарим хүний амьдралын замнал зүгээр л арай өөр...