Харанхуйг би үзэн яддаг.
Магад харанхуйд хайртай нэгэн охин би өөрөө байх.
Тэнд би юу ч хардаггүй ч сонсож , мэдэрч чаддаг.
Магад харанхуйд хайртай нэгэн охин би өөрөө байх.
Тэнд би юу ч хардаггүй ч сонсож , мэдэрч чаддаг.
Түнэр харанхуй яг л хөшиг шиг ...
Хөшиг хаагдахад хаа нэгтээгээс нам гүм сул дуу долгион чихнээ эгшиглэхийн зэрэгцээ хэн нэгэн сэм харах мэт айдас намайг нөмөрнө.
Гэрэл асч , гэгээ орохыг хүлээн нүдээ нээхийг үл хүснэ.
Гэх дээ л би тэр түнэр харанхуй хөшигний ард хорогддог. Бас дуртай.
Учир нь би тэнд л мэдрэмж гэж юу болохыг илүү мэдэрдэг.
Аниргүй шөнөөс би айн суухад
Өөр бусад нь ямар нэгэн зүйл хүсч тачаадаж байдаг юм билээ.
Би үүнийг нь мэдсэн. Бас мэдэрсэн.
Надаас өөр нэгэн яг над шиг энэ л мэдрэмжийг мэдэрдэг болов уу ?
Магад ...
Яг одоо ч гэсэн бүрэнхий шөнө үргэлжилсээр ...
Би энэ мэдрэмжийн нэгээхэн хэсгийг бичиж сууна.
Би энэ мэдрэмжийн нэгээхэн хэсгийг бичиж сууна.
Харин чи харанхуйгаас юу мэдэрч байна ?
Бас юу хүсэж байна ? ...
Ингэхэд би энэ түнэр харанхуйд дасчихжээ. Айх айдас минь өөр болоод хувирчихсан бололтой.
Харанхуйгаас илүү аймар зүйл байгаа гээд сэтгэл минь шивнээд байх юм.
Харанхуйгаас бус харин хүн чөтгөр нь мэдэгдэхгүй хүмүүсээс айдаг болчихсон.

Бүтэн зүрх минь эмтрэх бий гэхээс айдаг болж
Үнэн сэтгэлийг минь хуурч ашиглах бий гэхээс айдаг болж
Хүсээгүй муухай бүгдээ тэднээс харч , надад мэдрүүлэх бий гэхээс айдаг болж
Үнэн сэтгэлийг минь хуурч ашиглах бий гэхээс айдаг болж
Хүсээгүй муухай бүгдээ тэднээс харч , надад мэдрүүлэх бий гэхээс айдаг болж
Хичнээн хичээсэн ч би хүмүүсийн дэргэд байхыг хүсэхээ байж
Хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч би тэдний дунд байхаас айж байна ...
Өмнө нь би ямар их хүсдэг байсныг
Чи мэдэхгүй байна
Миний хүсэл өөрчлөгдөөд байна
Үүнийг би гайхаж байна
Үнэн дээ би том хүн болж өөрчлөгдөж байна гэж
Өөрийгөө хуурч тайтгаруулж байна
Гэх дээ би айж байна
Яагаад ийм зүйл болоод байгааг мэдэхгүй байна
Харанхуй хадны дэргэд
Хаширалтай бөгөөд аюултай
Харин түүнийг
Хасын охин сонирхоно
~~~~~ ЭМИЛИ ~~~~~~